Post by Tenger Capital

95 followers

#dailynews ӨМНӨД СОЛОНГОСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ОГЦОМ УНАЛТАД ОРЛОО 📉 Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл даваа гарагт хүчтэй уналт үзүүлж,📉 ялангуяа хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн салбартай холбоотой хувьцаануудын ханш огцом буурлаа. ---------------------------------  Тус улсын гол индекс болох “Коспи” 8.8 хувиар унаж📉, өмнөх оргил түвшнээсээ 15 орчим хувиар буурснаар техникийн засварын бүсэд шилжих эрсдэлтэй нүүр тулжээ. Зах зээлийн уналтыг томоохон технологийн компаниуд тэргүүлсэн бөгөөд чип үйлдвэрлэгч Самсунг Электроникс болон Эс Кей Хайникс компанийн хувьцааны ханш тус бүр 10 гаруй хувиар буурсан байна. Хиймэл 👆оюун ухааны салбарын хувьцаанууд сүүлийн саруудад хэт өндөр өсөлт үзүүлсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид ашгаа баталгаажуулж, эрсдэлээ бууруулах зорилгоор технологийн салбараас хөрөнгөө татаж эхэлжээ. Үүнд АНУ-д бодлогын хүү өндөр түвшинд удаан хадгалагдах магадлал нэмэгдсэн нь мөн сөргөөр нөлөөлсөн байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид өнгөрсөн долоо хоногт 💲 10 тэрбум гаруй ам.долларын хувьцаа борлуулсан нь зах зээлийн дарамтыг улам нэмэгдүүлж, Өмнөд Солонгосын воны ханш 2009 оноос хойших хамгийн сул түвшинд хүрэхэд нөлөөлжээ. 🌍Эх сурвалж: Bloomberg news --------------------------------- 📢Зах зээлийн шуурхай мэдээ, сигнал авах: https://shorturl.at/GGxQw 🌐Гадаад арилжаанд оролцох: ☎️7711-0272📱8614-0272 🌐Данс нээх, арилжаанд оролцох: https://lnkd.in/d3nSercS

Post content

Video Content