Post by Tenger Capital

90 followers

#Dailynews GOLDMAN SACHS ХУВЬЦААНЫ 💰АРИЛЖААНЫ ОРЛОГООРОО ТЭРГҮҮЛЭВ. Goldman Sachs 2026 оны эхний улиралд зах зээлийн хүлээлтээс давсан үзүүлэлтийг танилцуулж, хувьцааны арилжааны орлогоороо тэргүүллээ. --------------------------------- • Тодруулбал, тус банк нэгж хувьцаанд 17.55 ам.долларын ашигтай ажиллаж, нийт орлого нь 17.23 тэрбум ам.долларт хүрсэн байна. • Ялангуяа хувьцааны арилжааны орлого нь 💹27%-иар өсөж, 5.33 тэрбум ам.долларт хүрсэн бол компаниудыг нэгтгэж, худалдан авах (mergers & acquisitions) хэлцлүүд нэмэгдсэнээр хөрөнгө оруулалтын банкны орлого нь 💹48%-иар өсжээ. Гэхдээ тогтмол орлоготой бүтээгдэхүүний (fixed income) орлого нь 📉10%-иар буурсан, зээлийн алдагдлын нөөц огцом өссөн зэрэг эрсдэл нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. --------------------------------- 👆Гүйцэтгэх захирал Дэвид Соломон геополитикийн тодорхойгүй байдал, Ойрхи Дорнодын зөрчил нь зах зээлийг савлуулж байгааг онцолж, Goldman Sachs хүчтэй гүйцэтгэл үзүүлсэн ч дэлхийн эдийн засгийн эрсдэлүүд цаашид нөлөөлөх магадлалтай гэжээ. --------------------------------- 📢Зах зээлийн шуурхай мэдээ, сигнал авах: https://shorturl.at/GGxQw 🌐Гадаад арилжаанд оролцох:  ☎️7711-0272 📱8614-0272 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: https://lnkd.in/dgn9dfy8

Post content

Video Content