Post by Sophia Tsetsenbileg Doosmaa

Life Strategy Institute

Баримталдаг зарчмуудынхаа нэгийг та бүхэнтэй хуваалцъя Хүмүүс ихэвчлэн Яаж амжилтад хүрэх вэ?, Яаж баян болох вэ?, Яаж эрүүл амьдрах вэ? гэж асуудаг. Гэвч заримдаа хамгийн зөв асуулт нь эсрэгээрээ байдаг. Яавал би бүтэлгүйтэх вэ? Яавал би дампуурах вэ? Яавал миний эрүүл мэнд муудах вэ? Яавал амьдралаа би өөрөө сүйтгэх вэ? Үүнийг "Inversion" буюу "Урвуулах сэтгэлгээ" гэнэ. Германы математикч Carl Gustav Jacob Jacobi хэцүү бодлогуудыг бодохдоо “Man muss immer umkehren” буюу “үргэлж урвуулж бод” гэсэн зарчмыг баримталдаг байжээ. Charlie Munger энэ санааг зөвхөн математикт биш, амьдрал, бизнес, хөрөнгө оруулалт, шийдвэр гаргалтад ашигласан. Түүний хамгийн ойлгомжтой, хошин хэлбэрээр хэлсэн санаа нь: "Би хаана үхэхээ л мэдмээр байна. Тэгвэл би тийшээ хэзээ ч очихгүй". Энэ бол маш энгийн боловч хүчтэй зарчим. Амжилтын араас хөөцөлдөхөөсөө өмнө бүтэлгүйтэлд хүргэдэг зүйлсээ олж мэдээд тэдгээрийг амьдралдаа бүү хий. Жишээ нь Би яавал урт насалж, эрүүл байх вэ? гэж асуух бус Миний эрүүл мэндийг юу хамгийн ихээр муутгах вэ?” гэж асуугаад түүнээсээ татгалз. Би яаж баяжих вэ? гэж асуухын оронд Би яавал дампуурч, хоосрох вэ? гэж асуугаад тэдгээрийг хийхгүй байх нь өөрөө санхүүгийн хамгаалалт болно. Чарли Мангерийн философиор бол хүн заавал гайхамшигтай ухаалаг байх албагүй. Харин том тэнэглэл хийхгүй байх нь урт хугацаандаа асар том давуу тал болдог хэмээн үзжээ. Амьдралыг тань авардаг зүйл заримдаа юу хийх вэ? гэсэн асуултад бус Харин юуг хэзээ ч хийхгүй байх вэ? гэсэн тодорхой шийдвэрт ч оршдог. #амьдрах_стратеги_life_strategy_sophia_цэцэнбилэг

Post content