Post by Oyu tolgoi catalyst fund for Khanbogd development (OTCF)
738 followers
"Дэлхийн Иргэд Ханбогдоос 2026" боловсролын өдөрлөгийн “КВ Calling” хэсэгт урилгаар оролцох хүндэт зочин илтгэгчүүдээ танилцуулж байна. Илтгэгч 1 - Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал, орон нутаг [ЭМААБОАБОН] хариуцсан ерөнхий менежер Kyle Buckoll “Канадаас Говь хүртэл Уул уурхайн боловсролын аялал” Илтгэгч 2 - Гэртээ туршъя ТББ-ын Үүсгэн байгуулагч Б.Алтангэрэл “Яагаад Монголд инженерүүд хэрэгтэй вэ?” Илтгэгч 3 - Илгээлтийн багш TББ-ын Үүсгэн байгуулагч, Захирал Г.Гантүшиг “Мөрөөдөл” Илтгэгч 4 - “Нэгдмэл зорилго” Мэргэжлийн багш нарын бүлгэмийн үүсгэн байгуулагчдын нэг, Шинэ Өнөөдөр сургуулийн Гадаад харилцааны менежер Д.Чулуунтөмөр “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол…” тус тус сэдвийн хүрээнд илтгэл тавьж, өөрсдийн үнэт туршлага, урам зориг, мэдлэгийг хүүхэд, залуустай хуваалцах юм. Мөн өдөрлөгт маань энэ жил урилгаар зочин уран бүтээлч YOUNG MO'G хүрэлцэн ирж, уран бүтээлээрээ та бүхэнд баяр хөөр, эрч хүч бэлэглэх гэж байгааг дуулгахад таатай байна! 📍 Өдөрлөг 4-р сарын 26-ны Ням гарагийн 9:00 цагаас Үлэмжийн Чанар соёлын төвд зохион байгуулагдана. Та бүхнийг “Дэлхийн Иргэд Ханбогдоос 2026” өдөрлөгт өргөнөөр оролцохыг хүндэтгэн урьж байна. Ерөнхий ивээн тэтгэгч: Oyu Tolgoi, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан / Oyu tolgoi catalyst fund, Ханбогд Ерөнхий зохион байгуулагч: Ханбогд 1 болон 2-р сургуулийн "Shared goal" мэргэжлийн багш нарын бүлгэм АБТА Б.Чогдовын нэрэмжит Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль, Ханбогд 2 дугаар сургууль Хамтран ажиллагч: Тэтгэлэг аппликэйшн . We are pleased to introduce the invited speakers for the “KB Calling” session of the Global Citizens from Khanbogd 2026 Education event. Guest speakers include representatives from Oyu Tolgoi, NGOs, and education leaders, sharing insights on mining education, engineering, dreams, and lifelong learning. 📍 Date & Time: April 26, 09:00 📍 Venue: Ulemjiin Chanar Center