Post by Naran Group

--

CHIEF EXECUTIVE OFFICER (CEO)-ийн албан тушаалд урьж байна. Бидний тухай 35 гаруй жилийн турш Монголын худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг манлайлсан Наран Групп нь дэлхийн нэр хүндтэй брэндүүдийг Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүлж, хэрэглэгчдэд олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэсээр ирсэн үндэсний тэргүүлэгч групп компани юм. Бид дараагийн өсөлт, бизнесийн шинэчлэл, тогтвортой хөгжлийн шинэ үе шатыг манлайлах, стратегийн алсын хараатай, өндөр ёс зүйтэй, олон талт бизнесийг амжилттай удирдах чадвартай Chief Executive Officer (CEO)-г хайж байна. Хэрэв та бизнесийг дараагийн түвшинд гаргах стратегийн манлайлал, хүчирхэг багийг удирдах ур чадвар, тогтвортой үнэ цэнэ бүтээх хүсэл эрмэлзэлтэй бол Наран Группийн ирээдүйг хамтдаа бүтээхийг урьж байна. Үндсэн үүрэг: - Компанийн урт хугацааны стратеги, бизнесийн өсөлтийг тодорхойлон хэрэгжүүлэх. - Компанийн үйл ажиллагааг нэгтгэн удирдаж, ашигт ажиллагаа, бүтээмж, тогтвортой өсөлтийг хангах. - Санхүү, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага, компанийн засаглалын тогтолцоог манлайлан хэрэгжүүлэх. - Төлөөлөн удирдах зөвлөлтэй нягт хамтран ажиллаж, стратегийн зорилт, бизнесийн гүйцэтгэлийг хангах. - Компанийн удирдлагын багийг бүрдүүлж, манлайлал, байгууллагын соёл, хүний нөөцийн хөгжлийг удирдах. - Хөрөнгө оруулагчид, банк, стратегийн түншүүд болон төрийн байгууллагатай байгууллагыг төлөөлөн ажиллах. Тавигдах шаардлага: - Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, эрх зүй болон холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй (MBA, Executive MBA давуу тал болно). - 10 ба түүнээс дээш жилийн удирдах түвшний туршлагатай, үүнээс 5-аас доошгүй жил CEO эсвэл түүнтэй дүйцэх C-Level албан тушаал хашсан. Retail, Distribution, FMCG зэрэг олон чиглэлийн бизнесийг амжилттай удирдсан туршлагатай. - Стратеги боловсруулж хэрэгжүүлэн, бизнесийн өсөлт, ашигт ажиллагааг бодитоор нэмэгдүүлсэн амжилтын түүхтэй. - Компанийн засаглал, санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын өндөр мэдлэгтэй. - Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. Бид дараах манлайлагчийг хайж байна. - Алсын хараатай, стратегийн сэтгэлгээтэй. - Шийдвэр гаргах болон өөрчлөлтийг манлайлах чадвартай. - Ёс зүй, хариуцлага, шударга байдлыг эрхэмлэдэг. - Маш өндөр харилцаа, хэлэлцээр, нөлөөлөх ур чадвартай. - Үр дүнд чиглэсэн, өндөр гүйцэтгэлийн соёлыг бүрдүүлэгч. Бид юу санал болгох вэ? - Үндэсний хэмжээний групп компанийг удирдах онцгой боломж - ТУЗ-ийн түвшний стратегийн манлайлал, шийдвэр гаргалтад оролцох эрх - Өрсөлдөхүйц цалин, урамшуулал болон гүйцэтгэлд суурилсан урамшууллын багц - Мэргэжлийн өсөлт, олон улсын хамтын ажиллагаанд оролцох боломж - Хүчирхэг багийг манлайлж, үндэсний хэмжээний бизнесийн ирээдүйг хамтдаа бүтээхийг урьж байна.   Та [email protected] и-мэйл хаяг болон компанийн Linkedin messenger-ээр холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.