Post by Bavaria Motors LLC
476 followers
M логоны 3 өнгө ямар утгатай вэ? BMW-ийн инженерүүдийн ур ухаан, технологийн дэвшил, хурд, хүч, чадварыг агуулсан алдарт BMW Motorsport Division буюу товчоор М-ийг мэдэхгүй хүн ховор биз ээ. BMW брендийн автомашинуудыг уралдааны өндөр хүчин чадал бүхий тоноглон бэлтгэх зорилготойгоор анх 1972 онд BMW Motorsport-ыг 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ. Анхны М машин болох BMW 3.0 CSL-тэй хамт улаан, хөх ягаан, цэнхэр 3 өнгийн шугамыг дүрсэлсэн М лого олны танил болсон түүхтэй. Тус логоны улаан өнгө нь тухайн үед BMW компанитай хамтран ажиллаж байсан АНУ-ын хөдөлгүүрийн тосны компани Texaco-г илэрхийлсэн ба хожим нь хамтын ажиллагаа дуусах үед тус улаан өнгийг ашиглах эрхийг худалдаж авсан байна. Харин цэнхэр өнгө нь BMW компанийн төрсөн нутаг гэгдэх БНГУ-ын Бавари мужийг илэрхийлсэн бол хөх ягаан өнгө нь улаан болон цэнхэр өнгө хоорондын хувьслыг илэрхийлсэн байна. 1975 онд АНУ-д уралдаанд ашиглаж байсан BMW 3.0 CSL загвар болон тус машины 40 жилийн ойд зориулж 2015 онд хийгдсэн BMW's 3.0 CSL Hommage racer концепт загварын зургийг харуулав.